Агуулга руу шууд очих
Ажиллах зарчимОнцлогҮнэАсуултНийтлэл
  • Монгол
  • English
  • 日本語
  • 简体中文

Хувилбарын түүх

Сонин юу байна?

DocTabs-⁠ийн хувилбар бүр юу шинийг авчирсныг энд тэмдэглэнэ. Mac дээр апп өөрөө, Windows дээр Microsoft Store шинэчилдэг тул та хэзээ ч хоцрохгүй.

  • v1.0.0
  • Windows
  • 2026 оны 9-⁠р сар

Одоо Windows дээр ч бас.

DocTabs одоо Windows 10, 11 дээр ажилладаг болж, Microsoft Store-⁠д гарлаа. Mac дээрхтэй яг адил Word, Excel, PowerPoint-⁠ийн нээлттэй бүх файл тань нэг самбарт таб болж жагсана. Мэдээж үнэгүй.

Mac дээрх бүх боломж

  • Mac дээрх бүх боломж бий: табууд, «Бүх баримтууд», тогтоох, эрэмбэлэх, самбарыг лого болгож эвхэх гээд бүгд.
  • Таб дээр давхар дараад томруулдаг шил дээр дармагц File Explorer файлын тань хавтсыг нээж, файлыг нь тодруулаад харуулна.
  • Есөн хэлтэй. Анхнаасаа таны Windows-⁠ийн хэлээр ажиллах бөгөөд хүссэн хэлээ Тохиргоо → Хэл хэсгээс сонгоно.

Ажлын мөр

  • DocTabs-⁠ийн дүрс ажлын мөрөнд, цагны хажууд байрлана. Түүн дээр дарж самбараа нуух, харуулах, тохиргоогоо өөрчлөх, аппаас гарах боломжтой.
  • «Нэвтрэх үед автоматаар нээх» гэснийг асаавал Windows асахад DocTabs өөрөө нээгдэнэ.

Суулгалт

  • DocTabs-⁠ийг Microsoft Store-⁠оос аваад бусад апптай адил хэдхэн секундэд суулгана.
  • Нэмэлт зөвшөөрөл өгөх шаардлагагүй. DocTabs Word, Excel, PowerPoint-⁠той шууд ажиллаж эхэлнэ.
  • Шинэ хувилбар гарвал Microsoft Store DocTabs-⁠ийг өөрөө шинэчилнэ.
Үнэгүй татах

Үүрд үнэгүй.
macOS 13+ эсвэл Windows 10, 11

  • v1.0.0
  • Анхны хувилбар
  • 2026 оны 9-⁠р сар

Хэрэгтэй файл тань нэг товшилтын зайд.

DocTabs-⁠ийн анхны хувилбар гарлаа. Word, Excel, PowerPoint-⁠ийн нээлттэй бүх файл тань нэг самбарт таб болж жагсах тул цонх хайж цаг алдах шаардлагагүй.

Табууд

  • Нээлттэй Word, Excel, PowerPoint-⁠ийн файл бүр нэг самбарт таб болж жагсана.
  • Таб дээр дармагц тухайн файлын цонх шууд урд гарч ирнэ.
  • Ижил нэртэй файлуудын хавтас нь харагдах тул та зөвийг нь андуурахгүй.
  • Табуудаа хүссэн дарааллаараа чирж байрлуулаарай, DocTabs тэр дарааллыг тань санаж үлдэнэ.
  • Файлаа табаас нь шууд хааж болно. Хадгалаагүй өөрчлөлт байвал Office хадгалах эсэхийг тань асууна.
  • Таб дээр давхар дарахад × тэмдэг томруулдаг шил болж хувирна. Түүн дээр дармагц Finder файлын тань хавтсыг нээж, файлыг нь тодруулаад харуулна.

Самбар

  • Word, Excel, PowerPoint-⁠ийн аль нэг нь урд гармагц самбар гарч ирж, өөр апп руу шилжихэд даруухан нуугдана.
  • Самбар урд байгаа аппын файлуудыг харуулна. «Бүх баримтууд» гэснийг сонговол гурван аппын файл нэг мөрөнд зэрэгцэх бөгөөд апп бүрийн файлын тоо ч харагдана.
  • Тогтоох товчийг дарвал та өөр апп руу шилжсэн ч самбар дэлгэцэн дээр үлдэж, сүүлд ашигласан Office аппынхаа өнгийг авна.
  • Самбарыг хүссэн газраа чирж, бариулаас нь татаж өргөнийг тааруулаарай. Дэлгэцийн захаас хальж гарвал өөрөө гулсаад буцаж орж ирнэ.
  • Самбар эхний табаасаа нарийсахгүй, харин багтахгүй таб байвал баруун зах нь бүдгэрч сануулна.
  • « товчийг дарахад самбар жижигхэн DocTabs лого болж эвхэгдэнэ. Лого дээр нь дарахад л табууд тань буцаад гарч ирнэ.

Цэсний мөр

  • Самбараа нуух, харуулах, анхны байрлалд нь буцаах боломжтой.
  • Тохиргооноос Mac-⁠даа нэвтрэхэд автоматаар нээх, шинэчлэлийг автоматаар шалгах, нэргүй хэрэглээний мэдээлэл илгээх эсэхээ сонгоно.
  • Шинэ хувилбар гарвал DocTabs суулгахаасаа өмнө танаас асууна. Хүссэн үедээ «Шинэчлэл шалгах…» гэснээр шалгаж болно.

Хэл ба нууцлал

  • Есөн хэлтэй: Монгол, Англи, Герман, Испани, Франц, Орос, Япон, Солонгос, хялбаршуулсан Хятад. Анхнаасаа таны Mac-⁠ийн хэлээр ажиллах бөгөөд хүссэн хэлээ Тохиргоо → Хэл хэсгээс сонгоно.
  • DocTabs зөвхөн нээлттэй файлуудын тань нэр, байршлыг ашиглах бөгөөд агуулгыг нь хэзээ ч нээхгүй.
  • Бүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүй, хүн бүрт үнэгүй.

Бага хайж, их бүтээгээрэй.

Daymonthyear LLC — Mac болон Windows-⁠д зориулсан хялбар апп бүтээдэг компани.
Цаг, эрч хүчээ хэмнэж, алхам бүрээ хялбарчилж, илүү ихийг бүтээгээрэй.
Пүрэвсүрэн Мөнх-⁠Эрдэнэ Монголд, завгүй хүмүүст зориулж хийв.

Бүтээгдэхүүн

Ажиллах зарчимОнцлогҮнэХувилбарын түүх

Тусламж

Суулгах зааварАсуултНийтлэл

Дэмжлэг

ДэмжихХэвлэлийн багцХолбоо барих

Дагах

Facebook Instagram YouTube X

© 2026 Daymonthyear LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

НууцлалҮйлчилгээний нөхцөл

Microsoft, Windows, Word, Excel, PowerPoint нь Microsoft компанийн барааны тэмдэг. Apple, Mac, macOS нь Apple компанийн барааны тэмдэг.
DocTabs эдгээр компанитай холбоогүй. Сайт дээрх дэлгэцийн зургууд нь жишээ дүрслэл.